Цаг уурын мэдээ > Ус судлал
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АЖИГЛАЛТ СУДАЛГААТАЙ ГОЛУУДЫН УСНЫ ТҮВШНИЙ ТОЙМ МЭДЭЭ
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АЖИГЛАЛТ СУДАЛГААТАЙ ГОЛУУДЫН
УСНЫ ТҮВШНИЙ ТОЙМ МЭДЭЭ
2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар
Хөгшин-Орхон гол Хархорин сумын орчмоор ҮЕРИЙН АЮУЛТАЙ ТҮВШИН-г давж үерлэж байгаа тул ҮЕР УСНЫ АЮУЛААС сэрэмжтэй байхыг анхааруулж байна!
Хангай нурууны зүүн хойд хажуугаас Орхон гол нь Бат-Өлзий сумын орчим усны түвшин олон жилийн дунджаас 55 см-ээр их, усны дундаж гүн 65-110 см байгаа бол Хархорин сумын орчим усны түвшин ҮЕРИЙН ТҮВШИНЭЭС 5 см их байна.
Хангай нурууны өврөөс эхтэй Онги гол Уянга сумын орчим олон жилийн дунджаас 15 см их, усны дундаж гүн 30-55 см бол Арвайхээр сумын орчим олон жилийн дунджаас 20 см их, усны дундаж гүн 30-70 см байна.
Хангай нурууны өвөр хажуугаас усжих Таац гол Нарийнтээл сумын орчим усны түвшин олон жилийн дунджаас 5 см бага, усны гүн дунджаар 35-40 см байна.
Сангийн далай нуураас эхтэй Зэгстэй гол Өлзийт сум орчим усны түвшин ҮЕРИЙН ТҮВШИНЭЭС 11 см давж үерлэж байна. ХӨГШИН-ОРХОН гол Хархорин сумын орчим усны түвшин ҮЕРИЙН АЮУЛТАЙ ТҮВШИНЭЭС 23 см давж үерлэж байна.
ӨВӨРХАНГАЙ АЙМАГ. УЦУОШТӨВ
УС СУДЛАЛЫН САЛБАР